“Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян эхэллээ

ch_council_mn_1447731594_9f45gd6f8gdfgdfgrg“Аутизм Монгол – Анд” ТББ-ын санаачилгаар аутизмын хүрээний эмгэгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян эхэллээ. Тус аяны нээлтийн ажиллагаа 2015 оны 11-р сарын 15-ны өдөр “Номон кафе”-д болж өнгөрлөө. “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян нь 2015.11.15-2016.05.15-ныг хүртэл зургаан сарын турш үргэлжлэх юм.

Уг аяныг дэмжихийг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд дэмжигч хувь хүн болон байгууллагууд тус аяны тухай болон аутизмын хүрээний эмгэгийн тухай мэдээллийг өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд түгээх үйлсэд нэгдэнэ.

Аутизм нь Нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөнд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм.

Аутизмын Эмгэгийн Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв болон Хөгжлийн бэрхшээлийн хяналтын сүлжээнээс гаргасан /2014/ судалгаагаар 68 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй болох нь тогтоогдсон бөгөөд энэ эмгэг нь охидын дунд илрэхээс хөвгүүдийн дунд тав дахин илүү тохиолддог байна.

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар тухайн улсын нийт хүн амын 0,62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэсэн  ба энэ магадлалаар монгол улсад 18 мянга орчим аутизмын эмгэгтэй хүн байж болохоор байгаа ч өнөөдрийн манай улсын олон нийтийн дунд аутизмын хүрээний эмгэгийн талаар мэдээлэл байхгүй, эрүүл мэндийн болон боловсролын салбарт энэ эмгэгийг бүрэн дүүрэн оношлох  мэргэшсэн эмч, тэдэнтэй ажиллах багш  байхгүй л байна.

“Аутизм Монгол –АНД” ТББ нь 2012 оны тавдугаар сарын 4-нд байгуулагдснаасаа хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж, одоо дэргэдээ Аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын төв, аутизмтай хүүхдүүдэд зориулсан тусгай бүлэг бүхий хүүхдийн цэцэрлэг, Аутизм Монголиа-Volunteer сайн дурын ажилтнуудын клуб ажиллуулдаг. Тус байгууллагын тухай тодорхой мэдээллийг www.autismmongolia.mn цахим хуудас, www.facebook.com/autism.mongoliaфэйсбүүк хуудаснаас авч болно.

12270329_731342430331111_939961264_n

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …