Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлтийг цаашид сунгахгүй боллоо

0f8f89ee0716a1f7original

Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан.

Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болсон юм.

Харин дээрх визний хөнгөлөлтийг ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болгож, дахин сунгахгүй байхаар болсон гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Энэ шийдвэр нь ирэх онд Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад ирэх зочдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой аж.

Ирэх онд зохиогдох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж, энэ оны улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан бол ирэх оны улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар тусгажээ. АСЕМ-тай холбоотой бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх Баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд танилцуулах аж. Ямартай ч, Ази Европын улс орны тэргүүнүүдийн уулзалт албан бусаар ярилцлага, хэлэлцээр хэлбэрээр үргэлжилдэг. Энэ жишгийг ч Монгол Улс баримталж ажиллах юм байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …