Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ

ch_council_mn_1447743065_4d6d5c14b1ed82fd6eee2e671a29c2218ba3019cӨнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны хамтарсан ажлын уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон бусад  албаны хүмүүс оролцож эрчим хүчний салбарын 2015 оны эхний гурван улирлын үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

2015 оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарлаж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарын үр ашгийг дээшлүүлж, өртөг зардлыг бууруулах хамтарсан ажлын хэсэг гарган, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хяналт тавьж ажилласны үр дүнд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад салбарын алдагдал буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээгээ 0.6 нэгжээр, төвийн бүсийн эрчим хүчний дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус бууруулсан байна. Мөн энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар эрчим хүчний салбарын зардлын өсөлт 9.4 хувь болжээ. Зардлын энэхүү өсөлтийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар буураад байгаа юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …