Өнөөдөр шинийн 15-ний билэгт сайн өдөр

d63deda9b828e60064a79cdbde09beff_x3 Өнөөдөр Монголчуудын ихэд билэгшээн үзэж, нүгэл үйлдэхээс цээрлэн тэвчин, буян хураадаг билгийн тооллын шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байна.

Эл өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Дарви сумын Улаанбаатар хот дахь иргэд цуглан язгуур бурхдын зүрх тарин хураагдсан “Мэгзэм” номыг уншуулж байгаа юм. Уг номыг өнөөдөр өглөөнөөс эхлэн маргааш өглөө хүртэл тасралтгүй унших ажээ. Номын ач тус нь “бүх хүмүүсийн буян аривжиж, санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх, бузар дэв арилах” зэрэг юм. “Мэгзэм”-д язгуурын гурван бурхан болох Жанрайсаг, Очирваань, Манзушир бурхны зүрхэн тарин багтсан аж.

Уг номыг Монгол улсад анх 1907 оноос эхлэн уншиж эхэлсэн бөгөөд Улаанбаатарт дахь нутгийн зан олон 2003 оноос эхлэн жил бүр 86-р сургууль дээр цуглан ном хуруулж эхэлсэн байна.

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …