НАМЗХ-ны нэрэмжит “Эрүүл Монгол залуу” эв нэгдлийн спортын наадмыг Нийслэлийн НАМЗХ-ноос санаачилж, гурван үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний эхний шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 2-ны хооронд амжилттай болж өндөрлөсөн. Тэгвэл “Эрүүл Монгол залуу” спортын их наадмын II шат буюу нийслэлийн аваргууд энэ амралтын өдрүүдэд тодрох гэж байна. Эндээс шалгарсан шилдгийн шилдэг баг, тамирчид 11-р сарын 28-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Буянт-Ухаа спортын ордон болох улсын аваргын тэмцээнд оролцох юм. Уг тэмцээнд 21 аймгаас баг, тамирчид ирж өргөн бүрэлдэхүүнтэй хамрагдах аж. Залуучуудыг эрүүл идэвхитэй амьдралд уриалан дуудаж, багийн хамтын ажиллагаанд сургаж, МАН-ын гишүүд дэмжигчдийн хүрээг тэлэх, бүх нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, орон нутгаас төрөн гарсан шилдэг тамирчдаар дамжуулан тухайн аймаг, орон нутгийг алдаршуулан нөхөрлүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа ажээ. Тэмцээнд оролцогчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатраар хурд хүч, авхаалж самбаагаа сорих гэж байна. Их наадмын төрөл тус бүрт I-III байр эзлүүлэн өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнана. Багийн спортын төрлүүдэд шилдэг тоглогчдыг шалгаруулан шагнахаар төлөвлөсөн байна. НАМЗХ-ны болон орон нутгийн НАМЗХ-ны пэйжид тавигдсан мэдээлэлд хамгийн их хандалт авсан салбар холбоог ч шалгаруулах юм байна.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …