Жил бүрийн ханиад томууны дэгдэлт газар авдаг. Тэр дундаа хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж, дүүргийн эмч нарын ачаалал эрс нэмэгддэг. Энэ жилийни томууны халдвар их байгаа бөгөөд эмнэлэгүүдийн хүүхдийн тасагууд оргүй болж ачаалал ихтэй ажиллаж байна. Ихэвчлэн ханиад нь хүндэрсэн өндөрт халуурч, гүйлгэдэг, хоолой өвддөг, богино хугацаанд амьсгал нь боогдсон, бөөжлсөн шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байна. Эмч нар дархлаажуулалтын вакциныг цаг алдалгүй хийлгэвэл өвчин тусах магадлал эрс багасдаг гэж эцэг эхчүүдэд зөвлөлөө. Мөн дархлаа сэргээх амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Мөн дур мэдэн эм өгч хүүхдийн эрүүл мэндийг муутгахгүй байхыг санууллаа.