Өвөрмонгол руу нэг кг махыг 12 мянган төгрөгөөр экспортлоно

31649fbc123fa79587024db9b53b88bc1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр гишүүдийн сонирхсон асуултад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

“Жилийн өмнө ОХУ руу хоёр үйлдвэр мах экспортлох эрхтэй байсан бол энэ жил 26 болж нэмэгдсэн.  Вьетнам руу хонь, ямааны мах экспортлох найман үйлдвэр, Хятад руу мах экспортлох 12 үйлдвэртэй болсон. Хятад руу дулааны аргаар боловсруулсан мах экспортод гаргахаар гэрчилгээгээ авсан. Баруун таван аймгаас мах экспортлохоор ярьсан байсан, урд хөрштэй. Гэвч Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарснаас асуудал үүссэн. Өнгөрсөн аравдугаар сард Өвөрмонголын Хөх хотод Монгол, Хятадын экспо болж, 800-гаад сая ам.долларын мах экспортлох гэрээг Махны холбоо байгуулсан. Өвөрмонгол руу экспортлох махны үнэ нэг кг нь 12 мянган төгрөг байна” гэв.

Э.БҮҮВЭЙ

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …