О.Дашбалбар агсны Ц.Элбэгдоржид бичсэн шүлэг

elbeg

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар амьд ахуйдаа буюу 1993 оны 12 дугаар сарын 1-нд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулж ийм шүлэг бичжээ. “Үнэнийг хэлэхэд” нэртэй уг шүлгээрээ О.Дашбалбар агсан Ц.Элбэгдоржид нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахын тулд бичсэн агаад 22 жил өнгөрсөн ч мань хүн өөрчлөгдсөнгүй.

Үнэнийг хэлэхэд

Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүд

Хоосон үг хэлээд нэмэргүй

Ядарсан эмгэнд “эрх чөлөө” яриад хэрэггүй

Ясыг нь амраах орон байр л өгч үз

Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй

Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол

Өлссөн хэдэн хүүхдэд нь “ардчилал” чинь хэрэггүй

Өөх тостой хоол, зүсэм талх өгч үз

Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй

Өөрийн үр шиг санаад эмийг нь олоод өг

Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла

Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ

Барууны эзэддээ л амласнаа эргэж тунгаа

Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө

Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй

Эрлэгт очих өдрөө хааяа бас санаж яв

О.Дашбалбар

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …