Орон сууцны конторууд иргэдээс их хэмжээний мөнгө завшиж байсныг тогтоожээ

SHOHT-AYUR

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/-аас иргэдийн гомдлын дагуу хувийн орон сууцны конторуудад шалгалт хийж, иргэдээс мөнгө завшиж байсныг илрүүлжээ.

Шалгалтаар

  • “Тэлмүүн од” ХХК узелийн цахилгааны зардал нэрээр нэг өрхөөс сард 2800 төгрөг,
  • “Богд асар” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг,
  • “Тунамал өргөө” ХХК ус дулаан дамжуулалтын төлбөр нэрээр 2600 төгрөг,
  • “Бадамлах нар” ХХК насос, тог нэрээр 2475-11000 төгрөг,
  • “Батбаян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000 төгрөгийг хууль бусаар авч байсныг тогтоосон байна.

Иргэдээс мөнгө завшиж байсан контор тус бүрт 1.2 сая төгрөгийн торгууль оногдуулсан бөгөөд уг байгууллагууд оршин суугчдын гомдлыг барагдуулж эхэлсэн байна.

Харин ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр сар болгон оршин суугчдаас мөнгө завшиж байсан гэх “Богд Ар” хорооллын “Богд асар” контор зөрчлөө таслан зогсоохгүй байгаа учир ШӨХТГ-аас  цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ.

Өөрөөр хэлбэл “Богд асар” контор нь өнөөдрийг хүртэл 1730 өрхөөс хууль бусаар сар болгон 6000 төгрөг авсаар байгаа аж.

Нийслэлд нийт 45 орчим хувийн орон сууцны контор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд шалгалт үргэлжилж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлсэн юм.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …