Н.Төгсцогт эх орондоо ирж боксын тэмцээнд өрсөлдөнө

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өдгөө мэргэжлийн боксын рингинд хүч үзэн тулалдаж байгаа билээ. Тэгвэл тэрээр тун удахгүй эх орондоо ирж, “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-д өрсөлдөх гэнэ.  Уг тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд гурав хоног үргэлжлэн шилдгүүдээ тодруулна.

tugstsogt_nar_500x500

Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэхүү тэмцээний 56 кг-ийн жинд эх орноо төлөөлөн Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны тамирчидтай тулалдах нь ээ.

эх сурвалж: paparratsi.mn

.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …