Улаанбаатарт 13 градус дулаан

цаг агаарын мэдээ_500x500


2015 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулс болон Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул гол сав, говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс градус 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.   11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны 11 дүгээр сарын 27-нөөс 12 дугаар сарын 01-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

28-нд  баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар,  27, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 30-нд баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 30-нд баруун болон төв, говийн нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт …