“Бодлын хулгайч” МУСК энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо эхэлсэн “Asian World Film Festival” буюу “Азийн Дэлхий кино наадам” хэмээх дэлхий дахинд Азийн киног сурталчлах зорилготой энэхүү томоохон кино наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцоод шилдгээр шалгарч шагнал хүртжээ. “Бодлын хулгайч” кино Холливудыг байлдан дагуулж, Холливудыг Ази тэр дундаа Монголын кинотой холбосон шинэ эхлэлийг тавьжээ. Түүнчлэн энэхүү киноны продюсерээр ажиллахын сацуу гол дүрд нь тоглосон Монголын жүжигчин, продюсер Б.Амарсайханыг Холливудын “Нефтликс” компани өөрийн бүтээж буй “Хубилай” телевизийн цувралд Аригбөхийн дүрд тоглуулахаар болжээ. “Бодлын хулгайч”-тай хамт дээрх наадамд Азийн 50 гаруй орны уран бүтээлүүдтэй хамт өрсөлдөж “Audience Award” буюу Үзэгчдийн шагнал хүртжээ. Сонирхуулахад, “Бодлын хулгайч”-тай хамт энэ наадамд өрсөлдсөн 50 гаруй киноны цөөнгүй нь “Алтан бөмбөрцөг”, “Эмми”, “Оскар”-т нэр дэвшиж байсан бөгөөд нийтдээ 7 төрөлд шагнал олгодгийн нэгийг Монголын уран бүтээл авчээ. Түүнчлэн жүжигчин Б.Амарсайханыг “Asian World Film Festival”-ийн удирдах зөвлөлд сонгожээ. Энэ зөвлөлд Оскарын шагналт жүжигчин Андре Морган, Лос-Анжелес хотын дарга болон “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе багтдаг аж.
Э.Төгс