Аргын тооллын 11 сарын 30-ны даваа гараг, билгийн тооллын өвлийн тэргүүн улаагчин гахай сарын шинийн 20-ны сумъяа гараг, 3 хөх мэнгэтэй, үхэх барилдлагатай, мод суудалтай, найралт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17:16 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
