Д.Отгондалай: Тамирчин хүн бүрийн нэг зорилго бол анхны тэмцээнд түрүүлэх байдаг

12305420_986629998050328_601008368_nАзи тивийн аварга, ОУХМ Д.Отгондалайтай “Монгол туургатны боксын анхдугаар” наадмын өмнө уулзаж, ярилцсан юм. Тэрээр ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд монголд анх удаа болох гэж буй боксын шилдгүүдийн тулаанд 60 кг-нд ийнхүү хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

-Монгол туургатны боксийн анхдугаар наадам болох гэж байна. Энэ наадмын талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ирээд амралтын байдалтай байсан. Саяхнаас энэхүү Монгол туургатны боксийн анхдугаар наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтдаа орсон. Энэхүү наадамд эх орноо төлөөлөн жин тус бүрд улсын аваргаас медаль хүртсэн шилдэг тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Буриад, Тува, Халимаг, Өвөрмонголын тамирчидтай хүч үзнэ. Нэг жинд найман тамирчин оролцох болохоор тэдгээр тамирчидтай нударга зөрүүлнэ дээ.

-Наадмын ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Монгол туургатны анхдугаар тэмцээн учраас нэлээд ач холбогдол өгч байгаа. Хэдийгээр цөөхөн орны тамирчид хүч үзэж байгаа ч зохион байгуулалт бол маш сайн байгаа. Том цар хүрээг хамарсан мундаг тэмцээн болох шинжтэй байна.

-Таны хувьд энэхүү тэмцээнээс шагнал хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг болов уу?

-Тамирчин хүн бүрийн нэг зорилго бол анхны тэмцээнд түрүүлэх байдаг. Тэр ч утгаараа энэ тэмцээнд түрүүлэх зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Өрсөлдөгчдийнхөө талаар хэр мэдээлэл цуглуулсан бэ?

-Бид Өвөрмонголд очиж бэлтгэл, сургуулилт хийдэг. Тиймээс Өвөрмонголын тамирчдыг ерөнхийдөө гадарлана. Харин Халимаг, Буриад, Тува улсын тамирчдын талаар одоогоор мэдээлэлгүй байна. Мөн монголоос надаас гадна гурван шилдэг тамирчин оролцоно. Тэр ч утгаараа нэлээд ширүүхэн өрсөлдөөн болно гэж харж байгаа. Улсдаа нэг номерт байж гадагшаа тэмцээнд явдаг. Тэр ч утгаараа доторх өрсөлдөөн хамгийн ширүүн байдаг.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …