Улаанбаатар хотын тохижилтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулна

p1a5b3mvs42o616uk1s0v64u2fk1Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/907 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана.
“Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …