С.Баатарсүрэн: Бид байгууллагын сургалтаараа дамжуулан хөгжлийн төлөвлөлтийг хэрэгжүүлж байна

IMG_1571MLC трэйнинг компанийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнтэй ярилцлаа

– Эдийн засгийн хүндрэл, зах зээл дээр бий болж буй нөхцөл байдлаас үүдээд компаниудын өмнө том асуудлууд тулгараад  байна уу.

– Бизнесийн урагшаа алхахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь ажилтны хөгжлийн асуудал, мөн засаглалын асуудал юм. Үүнийг ажилтнуудын хандлагатай холбож тайлбарлах нь зүйтэй. Жижиг дунд бизнесүүдийн өмнө тулгамждаж буй асуудлуудыг эрэмбэлэн үзвэл хүний нөөцийн асуудал түүн дундаа ажилтнаа тогтоон барих эзэд болон захирлуудын толгойны өвчин болоод байна. Багахан хэмжээний судалгаа авч үзэхэд жижиг дунд бизнесийн байгууллагад ажиллаж буй ажилтнуудын 86 орчим хувь нь ажлаа хийж байх хугацаандаа дараагийн боломжит ажлуудыг хайж байдаг гэсэн дүн гарчээ.

– Юунаас үүдээд энэ асуудал гарсан уу

– Ажилтнуудыг чухалчилдаг зүйл, компаниудын чухалчилж үзээд байгаа зүйлсүүдийн зөрүүтэй байдлаас үүдэлтэй. Үүнийг та бүхэн доорх зурагаас  харж болно12305852_1700307216871990_1221737405_n

Эндээс харахад компаний төлөвлөлт, төлөвлөгөөтэй ажилтнуудын карьер төлөвлөлтийг уяж өгөх мөн тухайн карьерийн замын дагуу сургах, сурах тогтолцоог бий болгох юм бол ажилтнууд тогтвортой байж бодитой гүйцэтгэл гардаг. Харин эсэргээрээ одоогийн байгаа байдал буюу цалин өгч байна тогтвортой ажилла гэх байдлаас нийтлэг татгалздаг болчихож. Ингээд тогтворгүй байдал үүсээд эхлэхээр компаниудад сэтгэлтэй ажилтан олдохгүй байна. Энэ үеийн залуус сэтгэлгүй болчихож гэж гомдоллоод байх шиг. Ер нь бол дэлхий нийтээрээ компаний нийгэмээс хувиараа аж ахуйн эрхлэгчдийн нийгэмрүү шилжиж байна. Энэ нь нийгмийн хөгжлийг дагаад бий болж буй дүр зураг байх.

– Үүнээс гарах гарц бий юу?

-Бид юуг хийлгэхээр гадагшаа хандах вэ, юуг дотроосоо хийх вэ гэдгээ шийдэж чадахгүйгээр ур чадварыг нь ахиулаагүй сургаж хөгжүүлээгүй, хаашаа яваад байгаагаа мэдэхгүй ажилтнуудаар цалин өглөө,  одоо ажлаа хий гээд ажил хийлгээд байгаа байдлыг л байгууллага дээрээ үгүй хийж байж л шийдэгдэх боломжтой. Нэг ёсондоо өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлж хуучин арга барилаас шинэ арга барил руу оруулж л шийднэ гэсэн үг.

– Та хуучин арга барил гэж ярьлаа, компаниудын хувьд өөрчлөлт хийх хэрэгцээтэй болсон гэлээ, тэгвэл үүнийг яаж хийх ёстой вэ?

– Манай байгууллага Харвардын Бизнесийн Сургуулийн Хэвлэлийн Газараас эрхийг нь авч орчуулан хэвлэж олны хүртээл болгохоор зэхэж буй LEADING CHANGE хэмээх номд өөрчлөлтийг хэрэгжүүлэх найман алхам бий түүнийг шат дараатайгаар хэрэгжүүлж байж л хүссэн үр дүнгээ бий болгоно гэдгийг онцлосон байна лээ, үүнтэй санал нийлж байна. Мөн өөрчлөлтийг эхлүүлэхээс өмнө ажилтнуудыг сургах хөгжүүлэх урт хугацааны системтэй хөтөлбөрийг байгууллагынхаа алсын хараа, эрх зорилго зорилтуудтай холбон хэрэгжүүлэх төлөвлөлтийг боловсруулсан байх шаардлагатай. Өмнө хэлж байсанчлан компаний амбиц, ажилтны ахих дэвших амбиц түүнд шаардлагатай ур чадваруудыг системтэй олгохоо төлөвлөх нь чухал юм

– Эндээс дүгнэхэд монголын компаниуд хүнээ хөгжүүлэх системтэй хөтөлбөр байхгүй гэж хэлж болох нь ээ.

– Үгүй дээ, томоохон үндэсний хэмжээнд ажиллаж буй компаниуд хүний нөөц, сургалт хөгжлийн төлөвлөлт гайхамшигтай хийгддэг бас хэрэгжүүлдэг, бидний яриад байгаа зүйл бол жижиг дунд бизнесийхэний өмнө тулгамдаад буй асуудал. Ийм төрлийн төлөвлөлтгүйгээс болоод жижиг дунд бизнесүүд маань тогтвортой өрсөлдөх чадвар, санхүүгийн чадавхиа сайжруулж чадахгүй байна л гэдгийг дурьдах гэсэн юм.

– Магадгүй зарим талаараа энэ чинь сургалт консалтингийн компаниудын хөгжил чадавхийг харуулаад байна гэж ойлгогдож байна зөв үү.

– Монголын сургалт консалтингийн компаниуд үүнд чөдөр тушаа болоод байгаа юм биш, дэлхий хавтгай болсонтой холбоотойгоор сургалтын компаниуд зарим талаараа дэлхийн түвшинд оччихсон гол нь эзэд болоод удирдлагууд хүнээ хөгжүүлэх сургах хүсэл тэмүүлэл дутуугаас үүдэлтэй гэж дүгнэж болно.  Тухайлсан нэг ажлын байранд ажиллаж буй менежерийг хэрхэн сургаж компанидаа хэрэгтэй байгаа үр дүнгүүдийг бий болгох вэ гэдэг дээр л толгойгоо гашилгаж суух хэрэгцээ гараад байна.

–  Ажилтнаа,  хүнээ сургах асуудлуудыг ихээр ярьж байна, ажилтаны ямар ур чадваруудыг илүү хөгжүүлснээр тухайлсан бизнесүүд амжилтанд хүрэх бол.

– Бидний туршлагаас хархад дунд шатны менежерүүдийн ажилд оролцох, оролцоо гүйцэтгэл гаргах байдал дутмаг байна. Тэднийг өнөөгийн нийгэмд хэрэгцээтэй байгаа ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой МЕНЕЖЕР КОЛЛЕЖ сургалтыг зохион байгуулдаг энэ сургалтын загвар маань их үр нөлөөтэй нь ажиглагддаг. Тухайлбал:

Хувь хүний хөгжил – Багийн удирдлага – Бүтцийн удирдлага гэсэн системтэйгээр хөгжүүлэх нь хурдацтай дэвшил авч ирэх болов уу. Зургаар харуулвал12325202_1700307243538654_2041442200_n

– Сургалтанд хамрагдах болохоор зардал мөнгөний асуудал их гардаг байх тиймээс менежерүүдийн суралцах боломж бага байдаг юм болов уу…

– Бизнес эрхлэгчийг үндсэнд нь хоёр ангилдаг. 1-рт богино хугацааны тоглолт хийгчид буюу шууд ашиг, тэр дундаа өнөөдрийн ашгийг чухалчлагчид. Эд ажилтнаа хөгжүүлдэггүй, чанарыг эрхэмлэдэггүй, хууран мэхлэлт, арга залийг л илүүд үздэг. Ийм буруу стратеги баримталснаараа зах зээлд олон жил бололгүй алга болдог. Монголд ийм компани хэтэрхий олон байна. 2-рт урт хугацааны тоглолт хийгчид буюу өнөөдрийн биш ирээдүйн ашгийг чухалчлагчид. Тэдэнд ашиг биш чанар нь чухал байдаг.  Ийм стратеги баримталснаараа тэд нийгэмд аажим танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг явуулж чаддаг. Манай сургалт ийм компаниудын том менежерүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн богино хугацааны стратегитай сургалтыг явуулж байна.  1-р төрлийнхөн эдийн засгийн ийм хямралтай үед хүнээ хөгжүүлэх зардлыг эхлээд танадаг. Харин 2-р төрлийн компаниухан ийм үед үйлдвэрлэлийн зардлаа танаж, харин ажилчдаа хөгжүүлэх зардалд хөрөнгө гаргадаг. Учир нь тэд хямралыг ашиглан дараагийн өсөлтийн үед ажилтнаа, бодлого стратегиа бэлдэж буй хэрэг. Монголчууд бидний хувьд өвлийн улирал үйлдвэрлэлийн хувьд сул зогсолтын үе байдаг. Энэ хугацааг бид хүнээ хөгжүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, оюуны үйлд зориулах цаг болгон ашиглах учиртай.

Мөн бидний зүгээс менежерүүдийн суралцах боломжийг дэмжих үүднээс MLC BOOK CAMP гээд номын клуб ажиллуулж эхлээд байна. Тус клубын гишүүд бие биенийхээ хөгжил өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах зорилготойгоор клубын үйл ажиллагаанд хамрагдаж болно. Мөн манай байгууллагатай хамтраад өөрийн байгууллагын сургалт хөгжлийн төлөвлөлтийг зардал багатай бүр зардалгүйгээр ч хийх боломжийг бид бүрдүүлэхээр ажиллаж байна. Нийгэм биднээс аль болох баг болж бие биенийхээ гүйцэтгэлийг сайжруулахыг шаардаж байна шүү дээ…

– Сүүлийн асуулт сэдэвтэй хамаархлгүй асуулт байна та сүүлийн үед ямар ном уншиж байна вэ? Манайд сайн номнууд хэвлэгдэж байна уу.

– Номыг сайн муу гэж ялгахаас өмнө юунд зорьж унших нь чухал, мэдээж номыг хэн нэгэн хөдөлмөрөө шингээж бүтээсэн байдаг тиймээс ном бүр хэрэгцээтэй нэгэндээ хэрэгтэй байдаг зүйл. Миний хувь Өдөр бүр дракертай хамт хэмээх бүтээлийг Г.Үүрдмандахын орчуулсанаар сүүлийн хэдэн жил уншиж ажилдаа хэрэгжүүлэхийг хичээх юм. Сүүлд бол Монголын маркетингийн холбооны орчуулж олны хүртээл болгосон Ф.Котлерийн Маркетингийн удирдлага хэмээх агуу бүтээлийг уншиж байна.12309066_1700308760205169_1067614920_n 12312001_1700308756871836_894491860_n

А.Гал

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …