Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 01. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 21. Ангараг гараг. Үнэг одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөл өвчин ирнэ хэмээжээ.