Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүний үхрийн ферм байгуулна

6597a0e0c23d5292b01b8ce3f201b7ceНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/920 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүүний үхрийн фермийн аж ахуйн үйл ажиллагаа, барилга, байгууламж, эрүүл ахуйн стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус  тус баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.

Техникийн даалгавар, түүнд зарцуулагдах 11 сая 891мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зардлаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

“Сүүний үхрийн фермийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” үндэсний стандартын төслийг холбогдох хууль, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж, ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …