Х.Уянга ” Гоёл-2016″ наадмын топ модель боллоо

1rnspdsv6nccqa2mfqjlb0s7a3

Загварын ертөнцийнхнийг нэгэн дээвэр дор цуглуулдаг “Гоёл-2016” наадам өнөөдөр 28 дахь удаагаа Соёлын төв өргөөнд 19.00 цагаас эхлэн шилдгүүдээ тодрууллаа. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадмын загварын долоо хоног энэ сарын 26-28-нд “Blue Sky”-д явагдсан бол өнөөдөр оны шилдэг дизайнер, шилдэг загвар зохион бүтээх товчоо, шилдэг загвар өмсөгчдөө шалгаруулсан юм. Энэ удаагийн наадамд загварын 20 гаруй салон, үйлдвэрүүд оролцож, бүтээлээ өрсөлдүүлсэн бөгөөд Өвөрмонголын дизайнер зочин дизайнераар оролцон үндэсний хэв маягийг шингээн урласан коллекцио дэлгэлээ. Энэ удаагийн “Гоёл-2016” наадмын тайзнаа топ модель Э.Сэлэнгэ О.Уянга О.Пүрэвдулам Х.Бадамгэрэл С.Ариунбилэг, Ч.Ундрах нар алхсан юм.

Ингээд “Гоёл-2016” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

“Керасис “брэндийн шагнал: загвар өмсөгч Э.Амарзаяа, “Шилмэл загвар” ордны дизайнер Ж.Цэлмэг

“Цезарь” брэндийн шагнал: загвар өмсөгч Б.Баяртогтох, загвар өмсөгч Ганзориг

“Гоёл-2016” наадмын Тусгай байрын шагнал: ӨМӨЗО-ны дизайнер Номин, дизайнер Батсүх

“Гоёл-2016” наадмын шилдэг make-up artist: Аззаяа, Марина

“Гоёл-2016” наадмын шилдэг үсчин: “Stylish” салон

“Гоёл-2016” наадмын шилдэг залуу дизайнер: “Эртний Монгол хийц” коллекциороо дизайнер Уранцэцэг

“Гоёл-2016” наадмын гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Отгон” салоны дизайнер Отгон

“Гоёл-2016” наадмын үндэсний хувцасын шилдэг дизайнер: “Mon Couture” урлангийн дизайнер Батзаяа

“Гоёл-2016” наадмын Өдөр тутам чөлөөт хувцасны шилдэг дизайнер: “Урбан” жийнс брэндийн дизайнер Бямбасүрэн

“Гоёл-2016” наадмын шилдэг уран сэтгэмжит хувцасны дизайнер: СУИС-ийн багш, дизайнер Мягмарбүрэн Батсүрэн

“Гоёл-2016” наадмын шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Говь” компани

“Гоёл-2016” наадмын Гранпри шагнал:  “Шилмэл загвар” ордны дизайнер Өнөболор

“Гоёл-2016” наадмын загвар өмсөгчийн дэд байр: загвар өмсөгч Сайхантамир

“Гоёл-2016” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Б.Баяртогтох

“Гоёл-2016” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч: А.Хулан

“Гоёл-2015” наадмын Топ модель Х.Уянга тус тус шалгарлаа.

1rnspdsv6nccqa2mfqjlb0s7a3

5L0A9017

5L0A9027

5L0A9039

5L0A9051

5L0A9055

5L0A9153

эх сурвалж: paparazzi.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …