Өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар бууруулна

tsahilgaan

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн арга замыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүний нэг нь гэр хорооллын иргэдийн цахилгааны тарифыг бууруулах явдал гэж Засгийн газраас үзсэн. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар бууруулна.Өөрөөр хэлбэл, 1 кв/цагийн үнэ 77.10 төгрөгийг 38.55 төгрөг болгож бууруулах юм.

Ингэснээр гэр хороололд нүүрс түлэх иргэд багасч, цахилгаан халаагуур, халдаг шал зэргийг ашиглан дулаан байх боломжийг бүрдүүлснээр агаарын бохирдол буурна гэж тооцоолоод байгаа юм.Үүнээс гадна шөнийн бага ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь эрчим хүчний технологи үр ашигтай ажиллах нөлөөг ч үзүүлнэ гэж үзэж буй аж. Цахилгааны шөнийн тарифыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр ашиглах 280 гаруй мянган айл бий. Эдгээр өрхүүд оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувиар хөнгөлүүлэх юм.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …