Монгол зургийн үзэсгэлэн “Арт” галлерейд нээгдлээ

IMG_2502  “Монгол зураг нийгэмлэг”ээс жил бүр Монгол зургийн үзэсгэлэнг гаргадаг билээ. Энэ жилийн Монгол зургийн үзэсгэлэн “Сайхан” нэртэйгээр “Арт” галлерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд нийт 20 гаруй мэргэжлийн уран бүтээлчид зураасан зургийн арга барилаар туурвисан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргажээ. Нийт үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс Р.Чинзоригийн “Эрмэлзэл” зураг шилдэг бүтээлээр шалгарч нийгэмлэгийнхээ уламжлал болсон энгэрийн тэмдэгээр шагнагдлаа.

Монгол ахуйг харуулсан энэхүү үзэсгэлэнд зураач Г.Гэрэлхүүгийн “Амьдрах хүсэл” Б.Номингийн “Үүлэн сүүдэр” Батдэлгэрийн “Шар шувуу” зэрэг бүтээлүүд үзэгч олны харааг булааж байлаа. Энэхүү үзэсгэлэн наймдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Нэгэн үе Монгол зураг түүний арга техник устсан байжээ. Ингээд 1950 оноос Монгол зураг сэргэж, уран бүтээлчид маань Монгол зургийн өв соёл түүнийг хадгалж үлдэх, зөвхөн  Монгол зургийн арга барил  сэтгэлгээний онцлог уламжлалыг хадгалж үлдэхийн тулд бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн Монголчуудын уран зураг зурах ухаан, Монгол зураг гэдгээрээ ихээхэн онцлог аж.

О.Наранцацралт, З.Байгальмаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …