Төв талбайн сүлд модны гэрлийг энэ сарын 15-нд асаана

ebb9a47a784399078c9579735ed84a38Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/926 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.

Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Чингисийн талбайд зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган, холбогдох төсвийг батлуулан ажиллахыг ажлын хэсэгт даалгав.

Шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, шинэ жилийн баярын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …