Зүүн зүгийн нутгаар цас орж, явган шуурна

17ea9af8bedb357ebig

Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2015 оны 12 дугаарр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын  талаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав, Дарьгангын талаар 7-12 градус хүйтэн,Алтайн өвөр говиор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 04-наас 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  

5-нд төвийн нутгийн хойд, 6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 7-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 7-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …