“Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 28 хүн Бээжин, Шанхай хотоор аялах батламжаа гардан авлаа. Энэ жилийн аялалын үеэр эдгээр ажилчин Бээжин, Шанхай хотын тохижилт, бүтээн байгуулалт, хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцаж, туршлага судлах юм.
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 755 үйлчлэгч, хог цуглуулалт тээвэрлэлтэд 321 жолооч, 475 ачигч ажилладаг. Эдгээр ажилчнаас өнгөрсөн хоёр жилд 40 хүнийг гадаадад аялуулан туршлага судлуулсан юм. Энэхүү аялал нь тохижилт үйлчилгээний ажилтнуудын идэвхи санаачилгыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж цаашид улам сайн ажиллах урам зориг өгдөг онцлогтой.
Батламж гардуулах үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны удирдлагууд “Та бүхэн мэргэжил нэгт хүмүүстэйгээ уулзаж туршлага солилцон, олон шинэ зүйлийг сурч шинэлэг арга барилыг ажилдаа нэвтрүүлэх боломжийг нийслэлийн зүгээс олгож байгаа юм. Улам сайн ажиллах урам зориг өвөртлөн ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэллээ.
Батламж гардан авсан ажилчид “Өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд наршин байж нийслэл хотоо өнгө үзэмжтэй болгохын төлөө хичээж ажилласан бидний зүтгэлийг үнэлж гадаадад аялуулж байгаад баяртай байна. Цаашид ч хичээж ажиллах болно” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …