“Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа

 Cover7862059132015-12-03-09-54[www.urlag.mn]

Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлаг “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” нарын хамтарсан “Мартагдашгүй” тоглолт энэ сарын 18-нд дахин тоглогдож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ.

    Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглогдох “VIP” тоглолтонд таван хамтлагийн залуус маань үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжыг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.

    Дашрамд дуулгахад энэ сарын 10-ны 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд тоглолтын зохион байгуулагч “MGL AGENCY”, “Miracle Entertainment” болон уран бүтээлчдийн төлөөллүүд  хэвлэлийн хурал хийж тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа…

Poster4964118552015-12-03-09-51[www.urlag.mn]

Санал болгох мэдээ

Ким Хён Жун:Гайхамшигтай дурсамж үлдээсэн Монголын шүтэн бишрэгчид болон найзууддаа баярлалаа

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, ая зохиогч Ким Хён Жун болон MC Sniper, Bloo нар энэ …