Хэсэг чимээгүй байсан цэцэрлэгийн багш нар дахиад л хүүхэд зодоод эхэллээ. Үүнийг яаж шийдвэрлэх вэ. “Хүүхэддээ хоол өгөхөөр та намайг цохихгүй тээ гээд гуйгаад байх юм” хэмээн нэгэн ээж фейсбүүкт бичсэн байв. Тухайн үед цэцэрлэгийн багш нарыг өмгөөлсөн эцэг эхчүүд их байлаа. Тэгвэл тэрхүү ээжийн гомдол нэхсэн сэтгэгдлийн харилт дараах бичлэгээр тайлагдаж байна. Хоол идэхгүй байгаа хүүхдийг зоддог, загиндаг энэ арга барил цэцэрлэгийн багш нарын дунд оршин тогтносоор л байна. Бидний бага байхад “хатуу гартай багш” нар байдаг л байлаа. Зодуулан, алгадуулах юу ч биш. Тэглээ гээд бидний туулсан замаар үр хүүхдүүд минь явах ёстой гэж үү. Одоо яах вэ Л.Гантөмөр сайд аа. Цэцэрлэгийн багш нар хүүхэд хүмүүжүүлэхийн тулд зодсоор л байх уу?
Энэхүү бичлэгийг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулсан байсан бөгөөд тайлбарт нь “Мэргэжлийн хяналтын байгууллагад Оюуны хөгжил хүүхдийн цэцэглэгийн багшийн ёс зүйтэй холбоотой иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хууль хяналтын байгууллагатай хамтран холбогдох шалгалтыг хийж байна” хэмээн бичжээ.