Та хаанаа мэнгэтэй бэ?

Мэнгэ болон биеийн тэмдэг ямар учиртай вэ?
Хүний арьсан дээрх мэнгэ, сэвх зэрэг тэмдэг ямар учиртай болохыг нь судалдаг эрдэм ухааны салбарыг морфоскопи гэдэг. Мэнгэ гэдэг бол хүний амьдралд чухал нөлөөтэй тэмдэг юм. Ганц нүгэл үйлдэх төдийд л хүн арьсан дээрээ нэг тэмдэг буюу “тамга”-тай болох бөгөөд гэмээ чин сэтгэлээр цагаатгахаас нааш арилдаггүй гэж үздэг.
Хүний биеийг долоон гараг жолооддог бол гарыг арван хоёр гэр, бүх гарагтайгаа цуг эрхшээдэг. Гараар нь тухайн хүний өнгөрсөн, одоо, ирээдүйн явдлыг мэдэж, хаанаас ирсэн, энэ насалдаа хэрхэх учиртай, ямар ямар тотгорыг давах ёстойг нь тогтоож чадна. Хүн, таван үйл бүтээх тавилантай. Чухам алийг үйлдэх эсэх нь тухайн хүний үйлийн үрээс шалтгаална.
Мэнгэний оньс
Хүний бие, духнаасаа нууц орон хүртэл зураасаар уртаашаа зааглагддаг, Түүнийг зөв, буруу тал гэж ялгадаг. Эр хүний солгой, эм хүний зөв талыг “муу зүг” гэдэг нь тэр талд ургасан мэнгэ сэлт муу юм ёрлодгоос болсон хэрэг. Харин эрийн зөв, эмийн буруу талд ургасан толбо, сэвх, бүдэн сайныг бэлгэддэг. Эр, эм хүн эсрэг цэнэгтэй байдаг.
Эр хүний зөв талыг илч гэрэл, бие сэтгэлийг тэтгэгч хүчин болсон аргын чанар бүхий нартай адилтгадаг. Тиймээс эр хүнд нар, эм хүнд сар их нөлөөтэй. Бүсгүй хүний буруу талыг дотоод хүч чадлыг ивээдэг билиг чанар бүхий саран авхайтай жишдэг. Сар, эм хүнийг нэн хүчтэй эрхшээдэг төдийгүй ээлтэй тал нь мөн. Эр хүнд сар тааламжгүй эрхс болой.
Хүний биенээ заяаны болон зуурдын тэмдэг гардаг. Мэнгэ, толбо мэтийг Санчир, Бархсвадь, Цолмон гурваас үүдэлтэй гэдэг. Эдгээр нь улаан, бараан, цайвар байна. Санчир тогтвортой, ужиг явдлыг үүддэг. Хүн үүнээс болж гачигдах, аргагүй юмтай учрах нь бий. Тиймээс бараан мэнгэ чухам хаана гарнаас тухайн үйлийн үрийн сайн, муу нь
шалтгаална. Товгор байх тусмаа нөлөө нь ихсдэг. Бархсвадийн нөлөөгөөр үүсдэг улаан тэмдэг бөгөөс хууль, засаг төр, шашин, үзэл суртал, ухааралтай холбоотой. Үзэл бодлоо өөрчлөх, харгалзахад хүргэдэг энэ мэнгийг хайхрахгүй байж үл болно. Цайвар мэнгэ Цолмонгийн эрхшээлээр үүсдэг. Ээлтэй талд нь гарвал ивээгдэх, нөлөөтэй болохын дохио

Та бүхэн  царайгаа ажиглаад дээрх зургийн дагуу нүүрэн дээр байгаа мэнгэтэйгээ хамгийн ойрхон тоог олоод ямар учиртайг тайлж мэдээрэй.

Байрлал 1-3
Хүүхэд байхдаа та ямар нэг байдлаар дэггүйтдэг, чөлөөт сэтгэхүйтэй нэгэн байсан. Чөлөөтэй байх үед таны төрөлхийн бүтээлч байдал, шаргуу хөдөлмөр чинь илэрдэг. Ерөнхийдөө таны давуу талууд чинь амьдралд хандах шинийг санаачлагч талтай чинь хосолдог. Та энэ цэгт мэнгэтэй бол ажил хэргийн хувьд хэн нэгний төлөө ажиллахаас илүү өөрөө эзэн нь байвал хамаагүй дээр. Баталгаатай зүйл бол та өөрийнхөө эзэн нь байх хувь заяатай.
Байрлал 4
Та бол түргэн ааш зантай хүн. Бусдыг татах болон гялалзсан байдлыг чинь бүрдүүлдэг янз бүрийн ааш гаргадаг ба хэт олон санаа бодолтой байвал энэ нь танд л хэцүү байх болно. Та маргалдах дуртай нэгэн боловч хэзээ ч өс санадаггүй. Энэ мэнгэ таны түргэн ааш занг бэлгэддэг бөгөөд та өөрөө хичээвэл илүү тайван тогтвортой байж чадна.
Байрлал 5
Хөмсгөн дээрх мэнгэ нь та амьдралдаа эд мөнгөний азтай байхыг илэрхийлдэг бөгөөд харин та үүний тулд бусад хүмүүсээс илүү шаргуу хөдөлмөрлөх ёстойг хэлж байна. Та бүхий л олсон орлогоо найдвартайгаар хадгалахгүй бол таны хажууд эелдэгээр ярьж байгаад хөрөнгийг чинь хуваах сонирхолтой атаархагчид байж болзошгүй. “Хурдан хугацаанд хэрхэн баян болох”-талаар ярьж буй хүмүүсээс болгоомжил. Та энэ цэгт мэнгэтэй бол бусдад хэт бүү итгэ гэж зөвлөж байна. Зөн совингоо даган анхааралтай бай. Хэзээ ч бусдаар өөрийн санхүүгийн байдлаа хянуул.
Байрлал 6.
Энэ цэгт байрласан мэнгэ таны ухаалаг, бүтээлч, урлагийн авъяасыг илэрхийлж байна. Урлагийн авъяас чинь танд эд хөрөнгө, алдар нэр, амжилтыг авчирна. Энэ мэнгэ мөн баялгийн азыг илэрхийлдэг боловч та уламжлалт амьдрах арга барилаас илүү зүрхээ даган хөдөлмөрлөж чадвал энэ бүхэн танд ирэх болно. Эр зоригтой байвал амжилт танд ирэх нь гарцаагүй.
Байрлал 7
Хөмсөгний доор байрлаж буй мэнгэ таныг ойр дотны хамаатан садантайгаа тохиромжгүй байснаар аз жаргалгүй байдлыг мэдрэх тухай өгүүлж байна. Энэ нь таны ажил, амьдралд ч нөлөөлөх болно. Хэрвээ та урагшаа явъя гэж байгаа бол хамаатнууд доторх аливаа зөрчилдөөнийг шийдэх нь чухал гэж зөвлөе.
Байрлал 8
Энэ бол мэнгэний тийм ч сайн байрлал биш. Таны санхүүгийн байдал үрэлгэн зангаас чинь болоод үргэлж тогтворгүй байдаг. Та мөн мөрийтэй тоглоомонд дуртай. Таны мэдэх ёстой зүйл бол хаа хүрээд зогсох. Түүнчлэн энэ цэгт мэнгэтэй хүмүүс эсрэг болон ижил хүйснийхээ хүмүүсийн сэтгэлийг татах хандлагатай байдаг. Бусдыг татах байдлаа илэрхийлэхдээ бага зэрэг анхааралтай байхгүй бол асуудалд орж магадгүй шүү.
Байрлал 9
Уг мэнгэ сексийн болон бусад хүндрэлтэй байдлыг илэрхийлдэг. Энэ мэнгэ нь азгүйд тооцогддог тул танд авахуулахыг зөвлөе.
Байрлал 10
Хамарны доохон талд байгаа энэ мэнгэ маш сайн үр удмын заяаг илэрхийлдэг. Та үргэлж гэр бүлийнхнээрээ хүрээлүүлж байх ба олон хүүхэд, ач зээтэй болно. Эргэн тойрны хүмүүс чинь үргэлж таныг дэмжих бөгөөд та эд материалаар болон сэтгэл санаагаар хангалуун байх нь.
Байрлал 11
Энэ байрлалд байгаа мэнгэ өвчин эмгэгт өртөх хандлагатайг зааж байна. Ялангуяа том, хар өнгөтэй бол авахуулвал зүгээр бөгөөд өөрөөр бол үүнийг далдлах крем зэрэг зүйлсийг хэрэглээрэй.
Байрлал 12
Энэ цэгийн мэнгэ таныг амжилттай бөгөөд тэнцвэртэй амьдралтай байхыг зааж байна. Та баян болох төдийгүй алдартай болох магадлалтай. Дээд зэргийн амьдралаар амьдрах бүхий л боломжууд бий ч танд сэтгэл хангалуун гэр бүлийн амьдрал ч бас бий. Ялангуяа эмэгтэйчүүд ийм мэнгэтэй бол маш азтай, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан амьдралтай байх хандлагатай.
Байрлал 13
Таны хүүхдүүд амьдралын чинь санаа зовоосон асуудал байх болно. Таны тэдэнтэй харилцах харилцаа тийм ч сайнгүй. Та тэвчээртэй байж л сурах хэрэгтэй.
Байрлал 14
Энэ цэгийн мэнгэ таны амьдралын хүнд асуудал байж болох хоол хүнсэнд хэт мэдрэмтгий байдлыг илэрхийлж байна. Та зарим хүнсний бүтээгдэхүүнүүдээс аллергитай юм уу эсвэл зүгээр л хэт их иддэг байж болно.
Байрлал 15
Та бол үргэлж хөдөлгөөнтэй, шинийг санаачилж, гэрээ өөр өөрөөр засч байдаг хүн. Та шинэ газар орчныг үзэж, шинэ зүйлстэй танилцах дуртай. Нэг газраа удаан хугацаагаар байвал та уйтгартай болдог. Аялал, адал явдалд дуртай бөгөөд маш гярхай нүдтэй.
Байрлал 16
Идэх уух болон сексийн амьдралдаа та анхааралтай байх хэрэгтэй. Энэ хоёр зүйл таны хамгийн том асуудлууд. Та жин нэмэх хандлагатай бөгөөд энэ нь таныг бухимдуулна. Романтик байдал, заримдаа нэгээс илүү хамтрагчтай байхад дуртай ч дараа нь та үүнийхээ төлөө маш их харамсч, стресст орж болзошгүй.
Байрлал 17
Та орчин тойрондоо нэр нөлөөтэй нэгэн байх болно. Та олон нийтийн ажилд идэвхтэй бөгөөд гайхалтай сайн ярилцагч. Мөн та хэт их биеэ тоосноос болоод нэр төрөө унагах хандлага байна. Бусад хүмүүс өөрийн чинь тухай юу гэж боддогийг мэдээд өөртөө итгэх итгэл, үнэлэх үнэлэмж зэрэг чинь буурч, танд хүндээр тусах болно.
Байрлал 18
Та бол үргэлж хөдөлгөөнд байдаг хүн. Таны амьдралд хилийн чанадад зорчих олон боломжууд тохиох бөгөөд их усыг туулах үедээ илүү хянамгай байх хэрэгтэй, учир нь мэнгэ чинь таныг гэртээ байх нь дээр болохыг заадаг байна.
Байрлал 19
Та мөнгөний азтай бөгөөд маш сайн найз нөхөдтэй учир энэ бол сайн мэнгэ юм. Таны сул тал бол эсрэг хүйсийнхээ хүний гоо сайханд хэт татагддаг байдал. Амьдралд чинь таныг халуун усан дотор оруулах зүйл энэ л байна, тиймээс гал цогоо барьж сур.
Байрлал 20
Энд байгаа мэнгэ нэг бол их азтай эсвэл азгүй байхыг заадаг. Та энэ цэгт мэнгэтэй бол нэг бол маш алдар нэртэй үгүй бол хэн ч биш байна. Та бүтээлч байдлын их эв дүйтэй бөгөөд маш ухаалаг, гэвч таны авъяас сайн муу аль алинд нь ашиглагдаж болно. Та бол жижиг сажиг зүйлээр хөөцөлддөг хүн биш бөгөөд хүнийг уучилдаггүй ч амархан мартдаг зантай. Энэ мэнгэ түүхнээ агуу ихээр дуурсагдах юм уу дарангуйлагчаар уруудах хэн нэгнийг бэлгэддэг.
Байрлал 21
Энэ мэнгэ таныг насан туршдаа идэж, уух зүйлээр баян байхыг бэлэгддэг. Мөн нэр алдар, олны танил байдлыг авчирна.
Байрлал 22
Таны амьдрал үргэлж аз жаргалтай байх бөгөөд юмс танд үргэлж зөөлнөөр ханддаг. Спортын сонирхолтой бол та супер од ч байж болно. Хөмсөгний төгсгөлд байх мэнгэ мөн хэн нэгэн эрх мэдэл, хүч чадалтай байхыг илэрхийлдэг бөгөөд хэрвээ та компаний захирал бол маш сайн ажиллах болно.
Байрлал 23
Та өндөр IQ-тэй бөгөөд энгийн зүйл дээр ч, оюун ухаанаараа ч сэргэлэн цовоо. Та маш сайн хөгжсөн зөн совинтой бөгөөд энэ нь утга учиртай, удаан амьдралд таныг хөтөлнө. Өтөл болсон хойноо ч та идэвхтэй байх ба эцсийн цэгт хүртэл найз нөхөд, гэр бүлийнхэн чинь үргэлж ойрхон байна.
Байрлал 24
Та бага залуу насандаа алдар нэр, эд хөрөнгөтэй болох ба энэ үеээ ахимаг насаа баталгаатай болгоход зориулаарай гэж зөвлөе. Учир нь энэ цэгт мэнгэтэй хүмүүс хөгшрөх үедээ хэцүү амьдралыг туулах хандлагатай байдаг.
Байрлал 25
Та сайн эд хөрөнгө, нэр алдарын заяатай боловч хэтрүүлэхээс болгоомжлох нь зөв. Уламжлалт хандлагыг баримталвал урт удаан, үр бүтээлтэй амьдралтай болно.
www.budda.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …