Эко автобусууд үйлчилгээнд явж эхэллээ

a4b119ce0bea1a4a6042fcb1a55e5ce2Нийслэлийн Нийтийн тээврийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар авсан 20 эко автобусыг өнөөдрөөс эхлэн  үйлчилгээнд гаргалаа. Уг автобуснуудыг Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээнд ажиллуулж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлийг шинээр нээж 16 автобус 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.

Дээрх 2 чиглэлийн үйлчилгээг эхлүүлснээр нийслэл хотын баруун хэсгийн иргэдийн буюу 21 дүгээр хороолол, Содон хороолол, Ханын материал, Улаан чулуут, Их наран гэх зэрэг суурьшлын цэгүүдийн иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлж орчмын иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн ХО:4 “Тэрэлж-Налайх-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4 зам” болгон тус чиглэлийн үйлчилгээг 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлүүллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …