БНСУ-дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр дамжуулан үнэгүй мэс засал хийлгэх боломжтой

     Солонгос дахь Монголчууддаа

15098443e4d6ed50df97d8a347754853

БНСУ-ын Ногоон  загалмайн нийгэмлэгээс МУ-ын ХАХНХЯ-ны харъяа БНСУ-дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнхөнд тусламжийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох мультивитамин, омега 3, гульказамин, хүн орхоодойн бэлдмэлийг тусламж болгон гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд Ногоон загалмайн Нийгэмлэгийн U-health-ийн ерөнхий менежер Хан Жэ Жүн, Ногоон  загалмайн нийгэмлэгийн төлөвлөлтийн хэлтэсийн дарга И Гён Сү, MNCITY KOREA компаний захирал И Жү Дог, MUTH компаний захирал Ким Шин Дог болон Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Ц.Өнөрзаяа, Нийгмийн даатгалын албаны дарга Д.Ганзориг болон тус төвийн ажилтан албан хаагчид оролцлоо. Уг бүтээгдэхүүнийг БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэддээ зориулан зохион байгуулсан Сөүл, Инчеон зэрэг наадмуудын арга хэмжээнд оролцогчдод өгч эхлээд байна. Цаашид ч хамтран ажиллаж БНСУ-д ажиллаж буй иргэдийг үнэгүй үзлэгт хамруулах талаар ч арга хэмжээг авч эхэлжээ.

Эмнэлгүүдтэй гэрээлсэн гэнээ

2b783b4fec3936f1efbdb33736139859

Монгол улсаас эмчилгээ үйлчилгээний зорилгоор ирэгсэд жил ирэх бүр олширч өвчин шаналалаасаа гадна мөнгө төгрөгний бэрхшээлийг давах гэж иргэд маань шаналсаар байгаа мэдээ энд тэндэхийн сайт сониноос бараг өдөр бүр хардаг болжээ. Тэгвэл иргэддээ дуулгах сайхан мэдээ байна. ХАХНХЯ-ны БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-ын Илсан сургуулийн харъяа Донгук, Сэжүн зэрэг эмнэлэүүдтэй хамтран ажиллах гэрээг хийлээ. Уг гэрээнд БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр дамжин ирж тус эмнэлэгт үйлчлүүлэх Монгол иргэдэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх, жилд 1-2 удаа нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж өгөх зэрэг асуудлуудыг зохицуулахаар тохирсон байна.  Далайд дусаал нэмэр…

 эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …