Токитэнхү А.Хүчитбаатар эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин бэлэглэнэ

Snapshot_2013-07-24_103231 Магишира Токитэнхү А.Хүчитбаатар өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрлөх нутаг Алтанбулаг сумынхаа эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин нэг нэгийг бэлэглэхээр боллоо.

Түргэн тусламжийн машинуудаа гардуулах ёслолын үйл ажиллагаа нь маргааш буюу долоодугаар сарын 25 ны өдрийн 11:00 цагт Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын байрны үүдэнд болно.

Уг үйл ажиллагаанд Токитэнхү А.Хүчитбаатар, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Төв аймгийн засаг дарга Д.Баярбат, Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа, аймгийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтантуяа, Алтанбулаг сумын эмнэлгийн удирдлагууд оролцоно. Ийнхүү Монгол сумочид өөрсдийн хөдөлмөр, бяр хүч, авъяас чадвараар арлын орны мэргэжлийн их спортыг манлайлан барилдаж сумог олон улсад сурталчлан нэр хүндийг дээшлүүлж байгаа төдийгүй Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм.

Дашрамд дуулгахад, А.Хүчитбаатар бусад сумочдын хамт 7-р сарын 22-нд “Чингис хаан” нисэх буудалд буусан юм.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …