Нийслэл хотын албан татвараар 193,177.0 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ

8d324b38446aa2ab79d09753e0be01c9Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд 2 сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийслэл хотын албан татварын төрлөөр193,177.0 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.

Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг нэг хувиар ногдуулахаар заасан бөгөөд энэхүү татвараас жилдээ 13 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар татвар төлөгчийн бүртгэлийн програмд 543 иргэн, 3834 хуулийн этгээд, нийт 4377 албан татвар суутгагчийг бүртгэжээ гэж Нийслэлтийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …