Монгол туурагтны мисс, шатрын тэмцээн, бизнесс форум болно

2887a121952116ce1be6f9d937dedc36_1

“Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг” 2015 онд дэлхийн Монголчуудыг соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн зорилгоор дэмжиж чадварлаг Монгол хүнийг алдаршуулах зорилготой байгуулагдсан юм. Нийгэмлэгт салбар бүрдээ манлайлал болсон залуус нэгдэн “Монгол туургатны их наадам”-ыг зохион байгуулахаар хэдийнээ бэлтгэл ажлуудаа базаажээ. Тус нийгэмлэг энэ бүх ажлынаахаа анхдагч болгон “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг энэ сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр хэдийнээ бэлтгэлээ базаан оролцох тамирчдын нэрсийг танилцуулсан. Наадамд Монгол, Тува, Халимаг, Буриад, ӨМӨЗОн-ын шилдэг ширэн бээлийтнүүд 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцох юм байна. Тэмцээний шагналын сан нь  Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай. Тухайлбал, зургаан жин тус  бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой  шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөн жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх аж. Бид энэ наадмын хүрээнд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медальт Э.Бадар-Уугантай хийсэн ярилцлагыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад “Монгол туургатны наадам”-ын хүрээнд  боксын наадмын дараа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн Монгол туургатны мисс, шатар, бизнес форумын талаар  иэдээллигй хүргэж байна.

Ч.Содтуяа: Тэмцээнд ирэх Монгол туургатны миссүүд тодорсон байгаа

Ингээд ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн Монгол Туургатан Миссын тэмцээн” болно. Уг тэмцээнийг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагаас тэмцээний талаар тодрууллаа.

Монгол туургатнуудын мисс тун удахгүй шилдгээ шалгаруулах нь ээ. Тэмцээний талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Монгол туургатны миссийн тэмцээн ирэх оны гуравдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөгдсөн байгаа. Тэмцээнд ирэх Монгол туургатны миссүүд тодорсон байгаа. 2006 оноос хойш зохион байгуулагдаагүй Монгол туургатны мисс тэмцээн ийнхүү эргэн Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн залуустай хамтран сэргээн зохион байгуулах гэж байна.  Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны миссүүд оролцоно. Тэмцээн маань олон улсын стандартын дагуу өндөр түвшинд зохион байгуулагдахаар төлөвлөгдөн бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон.

-Хэдэн номинациар шилдгүүдээ тодруулах вэ?

-“Монгол Туургатан Мисс 2016” уралдаант тэмцээнийг Олон Улсын Миссийн тэмцээний жишгээр номинацид шилдгүүдийг тодруулах нь ээ.

Оролцогчдоос шилдгийн шилдэг 16-20 охидыг финалын шатанд шалгаруулж, телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх олгож Мисс Модель, Мисс Фото, Мисс Авьяас, Мисс  Бикини, Мисс Монгол үндэсний хувцастай, Мисс Оюунлаг номинациар тус тус шалгаруулж, “Тэргүүн Мисс”, “Дэд Мисс”-ээ тодруулна.

-Шагналын сан нь хэд вэ?

Монголд өмнө нь байгаагүй Олон улсын жишигт хүрсэн өндөр шагналын сантайгэдгээрээ онцлог. Бид “Монгол туургатны мисс”-ийн тэмцээнийхээ өмнө илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

Г.Эрдэнэтөгс: Бизнес форумын нийт шагналын сан 100 мянган ам.доллар

Мөн “Монгол туургатны их наадам”-ын хүрээнд 100 мянган ам.долларын шагналын сантай “Premier Global Business Forum For Young Entrepreneurs”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн талаараа нийгэмлэгийнхэн дуулгасан юм.  “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ийн ерөнхий менежер Г.Эрдэнэтөгстэй цөөн хором ярилцлаа.

-Монгол туургатны “Бизнес форум”-ыг ямар хүрээнд хэрхэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа вэ?

-Манай сангаас ирэх гуравдугаар сарын дундуур Монгол туургатны үндэсний брэнд юу байж болох вэ гэдэг хүрээнд ямар нэгэн сэдэв цар хүрээнд баригдахгүйгээр бизнес форум зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд оролцогчид ямар ч төрлийн бизнесээ санал болгон төсөл бичин оролцож болно. Гэхдээ энэхүү бизнес ньо амжилттай хэрэгжиж болохуйц байх ёстой.

-Шалгарсан төсөл хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг авах боломж бүрдэх үү?

-Бизнес форумын нийт шагналын сан 100 мянган ам.доллар байгаа.

-Төсөлд хамрагдах оролцогчдын бизнесийн шатлал ямар байх шаардлагатай вэ?

-Бизнес форумд аль ч түвшний хүмүүс оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл дөнгөж шинэ бизнесээ эхлүүлэхээр төсөл бичин ирж байгаа болон хүн бүрийн бизнес гэж харж байгаа амжилт дагуулах төсөл бүрийг хүлээн авна. Бизнес бол шинэ санаа оновчтой бүтээлээс гарч байдаг учраас ийнхүү нээлттэй байлгахаар шийдсэн. Бид мэргэжлийн экспертүүдийн хамт ирсэн төслүүдээсээ харж байгаад шалгаруулна. Үүний дараа шалгарсан төслүүдийн хүмүүстэй биечлэн уулзаж бэлтгэл танилцуулгуудыг нь сонсон тэндээсээ шилдэг төслүүдийг шалгаруулан тухайн бизнест бодитой хувь нэмэр оруулна. Жишэ нь Буриад, Тува, Халимаг, ӨМӨЗО-оос хүмүүс оролцоно. Магадгүй Буриадын нэг оролцогч би Монголд бизнесээ өргөжүүлье гээд Монголын зах зээлийг харж байгаагаараа ч оролцож болно. Түүнчлэн Халимаг, Тувагаас монголоор дамжуулан бизнесээ Хятад руу нэвтрүүлье гээд төслөө оруулж ирж ч болно шүү дээ. Монгол улс геополитикийнхоо байршлыг ашиглан түүхэн үүргээ гүйцэтгэн хоёр улсын зах зээл, эдийн засгийн холбон дундаас нь өөрсдийнхөө баялгийг бүтээх тийм шинэлэг санаанууд юу байж болох уу тэр бүхнийг харна.

Б.Мөнгөнтуул: ОУ-ын шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжиновтой тэмцээнийхээ талаар ярилцсан

Түүнчлэн “Монгол туургатны шатрын тэмцээн” болох бөгөөд уг тэмцээнийг зохион байгуулах комисст ажиллаж байгаа оюуны спортод монголын нэр хүндийг өндөрт өргөж яваа Их мастар Б.Мөнгөнтуултай ярилцлаа. ФИДЕ-гийн “Олон улсын эмэгтэй их мастер” цолыг 2003 онд Монгол улсаас анхлан хүртсэн тэрбээр өнгөрөгч онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор оюуны тулаан дахь хөдөлмөрөө үнэлүүлсэн билээ.

-Монгол туургатны шатрын тэмцээн хэзээ болохоор товлогдсон бэ. Ямар дүрмээр тоглох уу?

-“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгээс “Монгол туургатын наадам”-ыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд хамгийн түрүүнд буюу энэ сарын 12, 13, 14-нд “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг зохион байгуулж байгаа. Түүний дараа мисс, шатар, бизнес форум гээд цуврал тэмцээн наадмууд болно. Тэмцээнээ ирэх гуравдугаар сард зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Олон улсын Шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновтой тэмцээнийхээ талаар ярилцсан. Шатрын холбооны төлөөлөгч энэ сарын дундуур монголд ирнэ. Тэр үед бид уулзан тэмцээнээ хэрхэн зохион байгуулах талаар ярилцан гэрээ, хэлэлцээр хийнэ.

-Таны хувьд ойрд тэмцээн уралдаанд хэр оролцож байна. Бүл нэмэн бяцхан гүнжтэй болсон шүү дээ?

-Ойрд нялх хүүхэдтэй учраас гэр зуураа байна. Он гаргаад тэмцээн уралдаанд оролцоно. Саяхан түргэн тоглолт болон блицийн улсын аваргад тоглосон.

5L0A9556_2_1

81ec6bd9dd23593090738af556bcf327_1

2887a121952116ce1be6f9d937dedc36_1

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …