23 жилийн дотор 4000 хүүхэд гадаадын иргэнд үрчлэгджээ

asramjiin_huuhduud-middle УИХ-ын Гишүүн, хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Гадаадынхан тархины саажилттай хүүхдийг өсгөх сонирхолтой байдаг. Тархины саажилттай хүүхдийг үрчилэн авах нь тэдэнд өөр далд санаа байдагтай холбоотой. Тиймээс хүүхэд үрчлэх асуудлаар аль аль талдаа төрийн нэгдсэн бодлого батлах хэрэгтэй байна” гэж үзэж байгаагаа илэрхийлллээ.

Мөн тэрээр 1990 оноос гадаадын иргэнд хүүхэд үрчлэх боломжийг нээж өгсөнөөс хойш өдий хүртэлх хугацаанд  дунджаар 4000 гаруй хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдсэн гэх тоо баримт байна. Хүүхэд үрчлэх асуудал дээр араас нь тэр хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсч байна уу, эрх нь зөрчигдөж байна уу гэх зэрэг асуудлыг хянах механизмыг яаралтай бий болгох хэрэгтэй гэв.

Гадныханы тархины саажилттай хүүхэд үрчлэх сонирхол нь уг төрлийн өвчтэй хүүхдүүдийн ихэнхи нь удаан амьдардаггүй болохоор эрхтэнийг нь ашиглах нуугадмал зорилготой байдаг талаар эх сурвалж мэдээлдэг ажээ. Тиймээс саажилттай хүүхэд үрчлэж авах нэрийн дор эрхтэний наймаа ч явагдаж байж болзошгүй юм байна.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …