2015 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон голын сав газраар 13-18 градус, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10,11-нд нутгийн баруун хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар цас орно. Салхи хугацааны сүүлчээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 нрадус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ.