Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэлээ

1 Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд   нэр дэвшигчидтэй холбоотой ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх  үйл ажиллагаа  хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад Цахиагийн Элбэгдорж,  Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ, Нацагийн Удвал нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэсэн тухай шийдвэрийг  Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаас  гаргалаа.

Ийнхүү нэр дэвшүүлсэн намууд:
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай  намын шийдвэр,
тэмдэглэл,
нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл,
нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг,
өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг,
эрх бүхий байгууллагын тодорхойлолт,
ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
сонгуулийн мөрийн хөтөлбөр,
төрсний гэрчилгээ,
сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт,
нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг,
эмнэлгийн дүгнэлт,
нэр дэвшигчийн намтар,
намын дүрэм зэрэг  өөрсдийн намын нэр дэвшигчтэй холбоотой  баримт бичгийг бүрдүүлж  Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн юм.

Сонгуулийн Ерөнхий Хороо   Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг   тэдэнд ирэх лхагва гарагт   олгоно.

Мөн өдрийн Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах сонгуулийн тойргийн хороодын дэргэдэх мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Мэдээллийн технологийн нийт 31 багт 146 хүн ажиллахаар байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны  өнөөдрийн хуралдааны явцыг анх удаа гадаадын ажиглагчид биечлэн ажигласан байна. Тэд  Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар  хүрэлцэн ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдыг төлөөлж буй бөгөөд тус байгууллагын 30-300 ажиглагчид богино буюу урт хугацаагаар ирж  сонгууль ажиглана  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …