Үлэг гүрвэлийн их хэмжээний чулуужсан яс олдлоо

ө Хил хамгаалах 0131 дүгээр ангийн хилчид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт шороон дороос үлэг гүрвэлийн чулуужсан яс ил гарсан байхыг олж, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад мэдэгджээ.

Палеонтологийн хүрээлэнгийнхний үзэж буйгаар тус газраас их хэмжээний байгалийн илэрц олдож магадлалтай гэнэ. Одоогоор палеонтологичид  Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл өгөхийг хүлээн, малтлагийн ажлаа эхлүүлээгүй байгаа аж. Тиймээс яамнаас зөвшөөрөл ирж, малтлага эхэлтэл хилчид хамгаалсаар байх гэнэ.

Монгол орны говийн бүс нутаг, тэр дундаа Өмнөговь аймгийн нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан яс ихээр олддогийг палеонтологичид хэлж байна. Мөн уг үлэг гүрвэлийн яс салхи шуурганд ил гарсан уу, эсвэл хэн нэгэн этгээд ашиг олохын тулд ухаж авах гэж байв уу гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа ажээ.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …