Монгол туургатаны боксын анхдугаар наадмын тамирчид маргааш Улаанбаатарт ирнэ

12274375_1530550433937126_243586317367811303_n“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” нь 2015 онд бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа “Монгол туургатаны боксын анхдугаар их наадам”-ыг Улаанбаатар хотноо энэ сарын 12,13,14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байгаа билээ. Тэгвэл тэмцээнд оролцох Монгол туургатан боксчид маргааш Улаанбаатар хотноо ирэх нь ээ.

Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах коммисын даргаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 2008 оны олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгсөн. Тус тэмцээнд 49кг, 52кг, 56кг, 64кг, 69кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцоно. Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай юм байна. Тухайлбал,зургаан жин тус бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөн  жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар,гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэнэ.

12227706_565667190257442_8116258110462389818_n

81ec6bd9dd23593090738af556bcf327_1_1

12274375_1530550433937126_243586317367811303_n


Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …