Мэргэжилтнүүд эмэгтэй хүний хувцасны шүүгээнд зайлшгүй байдаг зүйлийн нэг болох шилэн оймсыг анхааралдаа авчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар эрүүл мэндэд асуудал үүсэх үед шилэн оймс үүнд холбогддог тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ. Шилэн оймсыг байнга өмсдөг эмэгтэйчүүд мөөгөнцөртэй болох аюул өндөр байдаг аж. Энэ нь юунаас болдог вэ гэвэл, эмэгтэйчүүд шилэн оймсыг өмссөнийхөө дараа түүнийг солих юм уу угаах ёстой гэдгээ мартдаг байна. “Ихэнх эмэгтэйчүүд шилэн оймсо жийнсэн өмд юм уу хөхний даруулгатай адил бодоод хэд хэдэн удаа өмссөнийхөө дараа угаадаг билээ. Тэгвэл энэ оймсыг синтетик материалаар хийдэг учраас арьсан дээр дулаан, чийглэг орчинг бий болгож, элдэв нян, мөөгөнцрийг өсөж, үржихэд таатай нөхцлийг бүрдүүлдэг юм. Ялангуяа хөлс ихээр гардаг газрууд буюу цавь орчим, хөлний ул зэрэгт нянгууд ихээр үрждэг” хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж www.wikimon.mn