Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэнПэлжидийн Гэндэнгийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн2015 оны 12 дугаар сарын 11-18 -нд Монголын Үндэсний Музейд үргэлжилнэ.
2015 онд П.Гэндэнгийн мэндэлсэний 120 жилийн ой тохиож буйтай холбогдуулан БСШУ Яам, П.Гэндэнгийн нэрэмжит сан, Монголын Үндэсний Музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар хамтран Монгол Улсын 9 дэхь Ерөнхий Сайд асан Пэлжидийн Гэндэнгийн амьдрал, төрийн үйл хэргийг дурсан санаж “Пэлжидийн Гэндэн-120 жил” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, Эрдэмтэн Ч.Дашдаваагийн бүтээл “П.Гэндэн Коментернд” шинэ номын нээлтийн ёслолыг тус тус зохион байгуулж олон нийтэд толилуулах юм.
Үзэсгэлэнд П.Гэндэнгийн хэрэглэж байсан эд өлөг, 50 гаруй түүхэн ховор гэрэл зургууд тэр дундаа анх удаа нийтэд толилуулж буй зургууд ч тавигдаж байна. Мөн П.Гэндэнгийн амьдрал, үйл хэргийг судласан эрдэмтдийн бүтээл ном үзэсгэлэнд багтаж байна. Эрдэм шинжилгээний хурлаар нийт 9 илтгэлийг манай эрдэмтэд олон нийтэд нээлттэйгээр хэлэлцүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй болно.
ПэлжидийнГэндэннь 1895 ондхуучнаар Сайнноёнхан аймгийн Үйзэнвангийнхошуу буюуодоогийн Өвөрхангай аймгийн Тарагтсуманд төржээ.Тэрээр хүүхэд насаа малчин ардын эгэл жирийн амьдралд өсөж торнисон юм. 1922 онд Монгол оронд Хувьсгалын үйл хэрэг мандаж, нутагт нь эвлэлийн үүр байгуулагдахад гишүүнээр элсч 1924 он хүртэл хошууны эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байгаад 1923 онд МАХН-ын гишүүн болсон байна. Улмаар 1924 онд хошууныхаа хурлаас Ардын Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдож анхны үндсэн хуулийг батлалцаж явжээ.Тэрээр их хуралд маш идэвхитэй оролцож хамгийн олон удааа суулт асуусан байдаг. Тус хурлаас Улсын бага хурлын гишүүдийг сонгож, даргыг нь томилоход тухайн үед Ардын их хурлыг удирдаж байсан Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж П.Гэндэнг санал болгож нэр дэвшүүлснээр тэрээр Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар томилогдож 1928 он хүртэл ажиллажээ.1928 оноос МАХН -ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1932 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.1936 онд бүх албан тушаалаасаа огцорч Зөвлөлт Холбоот Улсад амрахаар яваад 1937 оны 7 сарын 10-д эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны 11 сарын 26 ны өдөр ЗХУ-д цаазлагджээ.1962 онд П.Гэндэнгийн нэр төрийг цагаатгасан хэдий 1990 он хүртэл түүний нэрийг хэвлэл мэдээллээр дурдахыг хорьж байсан байна.1956 онд ЗХУ-ын Дээд шүүх П.Гэндэнг цагаатгасан юм.1993 онд түүний охин Цэрэндулам амьдарч байсан байшиндньУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээсэн.
Эрхэм хүндэт Та бүхнийг үзэсгэлэнгийн нээлт, Эрдэм шинжилгээний хуралд 2015 оны 12 дугаар сарын 11-ны 10 цагаас Монголын Үндэсний Музейд морилон ирэхийг урьж байна.
Холбогдохутас: 99113442, 99123922, 70110913
2015 оны 12 дугаар сар 11 -ний 10 – 14 ЦАГТ Монголын үндэсний музейд болно.
www.nationalmuseum.mn
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ/Засгийн газрын ордны замын баруун талд/