Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын Б.Танан охинд туслах дуудлага худалдаа дууслаа

tuvshinbayriin-kimono  Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өөрсдийнхөө өмсөж байсан “кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж, орлогыг тархины хорт хавдартай дөрвөн настай Б.Танан охинд хандивлахаар болоод буй юм.

Дуудлага худалдааг цахим хуудсаар нээлттэй явуулсан бөгөөд хугацаа нь өнөөдөр 14:00 цагаар дуусгавар болж байгаа юм байна. Дуудлага худалдааны анхны үнэ 1 сая төгрөгөөс эхэлсэн ба өчигдөрийн байдлаар Н.Түвшинбаярын “кимоно” 3.5 сая төгрөгийн үнэ хүрээд байсан юм.

Б.Танан охин нь тархины хорт хавдараа эмчилэхэд 180 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа аж.

 Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …