Нас явахын хирээр ядарч сульдаж, үрчлээ нэмэгдэж, амьдралын эрч хүчээр дутагддаг. Ихэнх хүмүүс үүнийгээ шийдхийн тулд бютокс шахуулж, энерги нөхөх ундаа ууж, янз бүрийн нэмэлт тэжээлүүд хэрэглэдэг ч үргэлж энэ бүгдийг хэрэглэх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй. Үүний оронд тань өдөр бүр хэрэглэсэн ч ямар ч сөрөг нөлөөгүй харин ч эсрэгээрээ өдөр бүр хэрэглэвэл эм болох зүйлийг танилцуулж байна. Энэ бол ясны шөл юм.
Дэлхий дээрх хамгийн сайн ходоодны эм
Ясыг удаан чанах үед ясанд агууллагддаг коллаген нь хоорондоо барьцалдаж шингэн ясны шөл царцаамаг болдог ба энэ нь дэлхий дээрх ходоодны хамгийн сайн эм болж өгдөг. Энэ царцаамаг нь нэг төрлийн глицин ба үрэвслийн эсрэг амин хүчлүүд, ходоодонд шаардлагатай эрдэс бодисууд болох магни, пролин, аргинин зэрэг эрдэс бодисуудаар баялаг учир царцаамагаар ходоодоо эмчилснээр таныг эрүүл гоолиг байлгах хамгийн том туслагч болдог. Ходоод бол бие эрхтний хамгийн чухал эрхтнүүдийн нэг учир эрүүл ходоодтой байх нь хамгийн чухал байдаг.
Үрчлээ арилгагч
Үрчлээний эсрэг өндөр үйлчилгээтэй тос бүрт коллаген ихээр агуулагдсан байдаг ба коллаген нь арьсны эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах гол тулгуур нь болж өгдөг ч гэсэн коллагенийг арьсандаа түрхэхээс илүү дотроосоо уувал илүү өндөр үр дүнтэй байдаг. Ясны шөл уух үед шөлөнд агуулагдаж байгаа коллаген нь судсаар дамжин арьсанд хүрч арьсны коллагенийг дээд зэргээр нөхөж өгдөг.
Мөн ясны шөл нь арьсыг чийгшүүлж үрчлээг багасгадаг хиалурионы хүчил агуулдаг. Ясны шөл нь ямар ч өндөр үйлчилгээтэй үрчлээний эсрэг тосноос хэд дахин илүүгээр арьсны коллагенийг нөхөх учир дахин өндөр үйлчилгээтэй үрчлээний эсрэг тосонд их хэмжээний мөнгө зарцуулахгүй гэж найдаж байна.
Богино хугацаанд жингээ хасахад тусална
1 аяга ясны шөл уухад цадсан мэт мэдрэмж төрдөг ч ердөө 50-60 калори л авдаг байна. Гэхдээ гэнэт хоол идэхээ болихгүй байхыг сануулая /Ингэх нь таны эрүүл мэндэд маш аюултай учир аажмаар хоолоо хасах хэрэгтэй/. Хурдан хугацаанд жингээ хасахын тулд ясны шөлөө тогтмол ууж, чихэрлэг зүйлс болон согтууруулах ундааны төрлийн зүйлээс татгалзаж шөлөө уухын зэрэгцээ эрүүл хооллох хэрэгтэй.
Үе мөчний өвчнөөс сэргийлнэ.
Хүний ясны холбогч эд болох мөгөөрс нь глюкозамин болон хондротиний сульфатыг ихээр агуулсан байдаг ба энэ бодисны хэмжээ багасах үед үе мөчний өвчин бий болдог. Иймээс үе мөчний өвчний эсрэг үйлчилгээтэй эмний гол найрлаганд глюкозамин болон хондротиний сульфат орсон байдаг. Харин ясны шөлөнд коллагенээс гадна глюкозамин болон хондротиний сульфат их хэмжээгээр агуулагддаг учир эмгүйгээр үе мөчний өвчнийг анагаах шидтэй болдог.
Эх сурвалж: factmedee.com