Есүс Христийн мэндэлсэн өдрийг христүүд Зул сарын баяр болгон өргөн дэлгэр, утга төгөлдөр тэмдэглэдэг.
Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг.
Өнөөдөр Зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг. Христосын шашин нь одоо хоёр тэрбум гаруй итгэгчтэй шашны томоохон урсгал юм.
Христосчууд нь Зул сарын баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тэднээс заримыг сонирхуулбал, Иордан дахь Амман католик сүмд Иракийн итгэгчид залбирч, Энэтхэгийн хойд зүгт орших Аллахабад хотын нэгэн оршин суугч духан дээрээ энэтхэг хэлээр “Зул сарын мэнд” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцжээ.
Болгарын нийслэл Софи дахь Александр Невскийн сүмийн итгэгчид лаа асааж мөргөл үйлддэг нь томоохон хэмжээний ёслолд тооцогддог байна. Суданы нийслэл дэх Жуба сүмд зул сарын баяраар олон зуун итгэгчид мөргөл үйлддэг аж. Хавайд очсон жуулчид хүртэл Санта Клаусын хувцас өмсөн, сүлд мод засч зул сарын баярыг тэмдэглэдэг. Голландчууд зул сарын баяраараа жил бүр “Лааны шөнө”- ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин Индонезийн Жакартагийн хүүхдүүд сүмийн магтан дуу дуулж баярладаг байна. Польшийн нэгэн сүмд Христийн тухай жүжигчилсэн тоглолт хийдэг бол Католик шашны их лам Сиен О Маллей Массачуэтсийн орон гэргүйчүүдийг хооллож буян үйлдэж зул сарын баярыг өнгөрүүлдэг гэнэ. Францын орон гэргүйчүүд автобусанд зул сарын ёслол үйлдэж хүндэтгэл үзүүлж байна. Мянмарын Яангон дахь цуглааныхан ч зул сарын баярыг тэмдэглэдэг ажээ.
Сибирийн Красноярск хотод сүлд модыг Енисей голд урсган ёслол үйлддэг бол Английн Салесбуригийн сүмийн хүүхдүүд магтан дуу дуулдаг байна. Германы Ханновер хот дахь амьтны хүрээлэнгийн оцон шувуудад оршин суугчид зул сарын бэлэг өгдөг бол “Берлиний далайн хав” клубынхан Оранкэсий нуурт зул сарын ёслол үйлдэж, хүйтэн усанд ордог байна. Өнөө цагт ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байна.
Монголд Христэд итгэгчдийн тоо 40 мянга гаруй болсон гэх албан бус тоо бий. Тиймээс энэ өдрийг тэмдэглэж жижиг рarty-аас эхлээд томоохон цэнгүүн хүртэл зохион байгуулдаг болоод байна. Гэхдээ манай улсад үйл ажиллагаа явуулдаг Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд энэ өдөр албан ёсны амралтынх нь өдөр байдаг.
Түлхүүр үгэнтертайнмент
Санал болгох мэдээ
Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …