Уул уурхайн сайд Австралиас туршлага судлана

images (2) Энэ сарын 22-оос 24-ний өдрүүдэд Австралийн  Сидней хотноо “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” олон улсын VI бага хурал болох гэж байна.

Уг хуралд манай улсаас  Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ. Манай төлөөлөгчид бага хурлын үеэр Күйнсланд мужийн Далби хотын ойролцоох “Carbon Energy” компанийн нүүрс шингэрүүлэх төсөлтэй танилцаж, Шинэ Өмнө Уэльс мужийн Их сургуулийн  Уул уурхайн сургуулиар зочилон захирал профессор Брюс Хэббэлвайт, Тогтвортой уул уурхайн хөгжлийн Австралийн төвийн захирал Рос Таплин нартай уулзалт хийх юм байна.

Мөн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” хуралд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундестагийн гишүүн хатагтай Гудрун Коппто, ОҮИТБС-ын дарга Клейр Шортт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирлын орлогч Ребека Гринслан,  Австралийн Олон улсын хөгжлийн агентлагийн захирал П.Бакстер, Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Гэри Грэй нарын нэр хүндтэй хүмүүс болон Австралийн Бизнесийн зөвлөлийн төлөөллүүд  оролцох  ажээ.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …