Мянган хүүхдийн “HERO&COOL” сүлд модны наадам болно

12355225_1703192826583429_680062079_nХөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн мянган хүүхдийг баярлуулж, улаан хивсээр алхуулах “Hero & Cool”харшийн сүлд модны наадам арванхоёрдугаар сарын 12-нд болохоор болжээ. Уг наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дуучин Б.Анхбаяртай /A Cool/ хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хотын захын сургуульд суралцдаг ч харшийн сүлд модны наадамд оролцож чаддаггүй шилдэг мянган хүүхдийг хамруулдгаараа онцлогтой юм.

Түүнчлэн Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн Улаанбаатар Чуулган, “Либерал Хаус” бодлогын судалгааны хүрээлэн, “Грийн сити” ХХК, АПУ ХХК, ТЕСО корпораци, “Цэнхэр гүзээлзгэнэ” болон “Жангар” хүүхдийн номын хамт олон  болон “New EFOwners” клуб харшийн сүлд модны наадмыг дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд урлаг соёлын одод олноороо оролцож, хүүхэд багачуудыг баярлуулах ажээ.

Ugluu.mn

 

 

 

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …