Өнөөдрийн зурхай

download

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын 1. Санчир гараг. Гар одтой, 9 улаан мэнгэтэй хар нохой өдөр.

Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …