Харагчин гахай өдөр

gahaiАргын тооллын 12 сарын 13-ны ням гараг, билгийн тооллын өвлийн дунд шар хулгана сарын шинийн 2-ны адьяа гараг, 8 цагаан мэнгэтэй, үхэх барилдлагатай, огторгуй  суудалтай, суулга одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 8:43 цагт  мандан, 17:07 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …