Хүмүүс хүй нэгдлийн үед ч зөгийн балыг мэддэг байжээ. Зөгийн бал нь нойргүйдлыг анагаах шидтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Хэрвээ таны нойр хүрэхгүй орондоо хөрвөөн загасны нүд залгисан мэт элдвийг бодон тарчилдаг бол үүнийг эмчлэх амархан арга байна. Хэрвээ та иймэрхүү асуудалтай бол унтахынхаа өмнө аяга бүлээн ус юмуу сүүнд нэг хоолны халбага цэвэр зөгийн бал хутгаж уугаарай. Аяндаа л таны бие мах бодь тайвширч, нойр хүрч эхэлнэ. Зөгийн бал нь зэс, төмөр, марганц, кальци, хлор, натри, фосфор, хөнгөн цагаан, магни зэрэг хүний бие хэрэгтэй олон эрдэст бодисыг агуулдаг.
Мөн зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулдаг байна. 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.