Амралтын зоог: Орос солянка хийх арга

1796689_657093111070387_8322315922800781757_nОрц: /4 порц солянканы жор-Порцын тоог нэмэх бол орцыг үржүүлж бодоход болно/
– 450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
– 2 жижиг зайдас
– 250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
– 2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
– 1 сонгино /жижиглэж хэрчсэн/
– 1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/
– 1 даршилсан өргөст хэмх
– 1 хоолны халбага томатны соус
– 1 лааз нухашласан улаан лооль
– 1/2-1 литр ус
– 5 мөөг, хэрчсэн
– 1 хоолны халбага гурил
– 11 хар чидун жимс /хэрчсэн/
– Давс, перец
– 4 хоолны халбага цөцгий
– 2 хэрчим лимон

Хийх арга:
1. Хоолны саваа тослоно
2. Сонгиноо цагирган хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна
3. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ
4. Дээр нь томатны соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна
5. Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шарж байгаад, ус, томатны нухашаа хийж удаан чанагчинд 1 цаг орчим буцалгана. /Жирийн саванд 20-30 минут орчим буцалгахад болно/
5. Гаргахаасаа 5-10 минутын өмнө мөөг, оливоо хийгээд, гурил хийж өтгөрүүлнэ. Давс перецээр амтлана.
6. Тавгалаад дээр нь цөцгий дусааж, хэрчим лимоноо тавиад олгоно.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …