Маргааш “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг болно

p1a6erthev71qgkf1eplhs31fua2Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг маргааш буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны үнэлгээний тайлан, зөвлөмж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлсэн үнэлгээ, Нийслэлийн иргэний төсөв зэргийг танилцуулж, хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр …