Банк дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

Өчигдөр 10.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт буюу Таван шар орчимд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дээрэмчид банкнаас 360 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд араас нь дагаж банк руу орон, буу тулгаж мөнгө нэхэн, дээрэмдсэн байна.

85992

Өнөөдөр өглөөний байдлаар гэмт этгээдүүдийг олоогүй хэмээж байсан албаныхан дөнгөж сая дээрэмчдийг баривчилсан талаар мэдээллэв. Улмаар энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр ЦЕГ-т 14:00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Хурлын дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …